Бидний тухай

Захирлын зурвас

Технологийн хувьсал нь бүх салбарт шинэлэг зүйлийг бий болгож, хүмүүсийн амьдрал, бизнес, нийгмийн байдал, үнэт зүйлсэд чухал өөрчлөлтийг авчирсаар байна. Хүн төрөлхтөн бид энэхүү хувьслын хурд нэмэгдэхийн хэрээр маш хурдан түүнд дасан зохицох ёстой шинэ эрэн үе рүү шилжиж байна. 

 

Монголиасэйфти Интернэйшнл ХХК нь орчин цагийн хувьсалд дасан зохицож, хөгжих чадвараа улам бүр дээшлүүлсээр байна. Үүний зэрэгцээ бид өөрсдийн үндэстний ёс уламжлал, зан заншлыг өөрсдийн бизнесийн мөн чанар болгон хөгжүүлэхийг хичээн ажилладаг. 

 

“Шинэ Эко Өсөлт”-д хүрэх зорилготойгоор 3 жилийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж дуусаад байна. Энэхүү төлөвлөгөө нь 2020 оны 1-р сарын 1-нд хэрэгжиж эхэлнэ. ШЭӨ-ийн төлөвлөгөөний хүрээнд МСИ нь өөрөө эко бодлогод шилжиж харилцагч байгууллага, хэрэглэгч, зах зээлээ ногоон эко ухамсар, хэрэглээнд уриалан хамтран ажиллах болно.  

 

Бид 2013 онд байгуулагдсан цагаасаа эхлэн авто болон барилга, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхайн зориулалттай дэлхийд тэргүүлэгч брэндийн химийн бүтээгдэхүүнүүд, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Европ, Ази, Америкаас импортлон ханган нийлүүлж байна. Тэр дундаа 60 гаруй жилийн түүхтэй, үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл Дэлхийд салбартаа тэргүүлэгч CRC Industries, Inc компаний Бельги улсын Зеле хотод төвтэй Европыг хариуцсан салбарын Монгол дахь албан ёсны борлуулагч болсон 2013 оноос өнөөг хүртэл хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлсээр байна. Уг брэндийн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр танилцуулснаар CRC нь Монголынхоо харилцагч байгууллагууд болоод хэрэглэгчдийн танил болсоор байгаа нь бидэнд таатай байна.

 

Бид өөрсдийн мөн чанарынхаа хүрээнд улс орныхоо хөгжлийн нэгээхэн багана, хэрэглэгчдийнхээ итгэлтэй анд нөхөр?, харилцагчдынхаа найдвартай түнш, ажиллагсадынхаа түшиг тулгуур байхыг эрхэмлэдэг бөгөөд МСИ нь дэлхий нийтийн хүндэтгэлийг хүлээсэн корпораци болохыг эрмэлздэг. Энэ зорилгын үүднээс бид бүхий л хүч бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж хичээнгүйлэн ажиллахын зэрэгцээ Таны дэмжлэг, хүсэлт, хамтын ажиллагааг таатайгаар хүлээн авах болно.

 

 

 

 

Таныг хүндэтгэсэн 

Монголиасэйфти Интернэйшнл ХХК

МCИ философи

Бидний мөн чанар

​МСИ-ийн философи нь бид бүгд соёл, зан заншил, хэл, арьс өнгө, шашин шүтлэг үл хамааран бүх хүмүүс аз жаргалтайгаар хамтдаа амьдарч, хамтдаа ажиллаж, эх дэлхий байгаль орчноо ирээдүй хойчдоо унаган төрхөөр нь үлдээх зарчимд тулгуурладаг тул Бид төр засаг, олон нийт, түүнчлэн бүхий л байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүс нутаг, хүрээлэн буй орчиндоо ээлтэй сайн харилцаа, үйл ажиллагааг бий болгох ёстой хэмээн үздэг.  

 

Энэ шалтгааны улмаас МСИ-ийн зорилго нь улс эх орноо, цаашлаад дэлхийн байгаль орчин, хүн олонд ээлтэй үйл ажиллагаа явуулж хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах явдал юм.

Бизнес стратегууд

Зорилго

МСИ-ийн "ШЭӨ"-д хүрэх зам

Харилцагч байгууллагуудаа байгалд ээлтэй ногоон ухамсарт үлгэрлэн хөтөлнө.

Бид 2020-2023 онд шинэ өсөлтийг бий болгохын тулд доорх долоон гол стратегийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  1. Санхүүгийн бүтцийг боловсронгуй болгоно.

  2. Одоо байгаа бизнесээ дэмжих улам сайжруулах түүнтэй уялдаатай өргөжүүлэлтүүдийг хэрэгжүүлнэ.

  3. Монгол улсын хууль, дүрэм журам, стандартад өөрсдийн бодлогоо улам уялдуулна.

  4. Бараа бүтээгдэхүүний өртгийн түвшинг бууруулж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. 

  5. Чадварлаг ажиллах хүчин, хүний нөөцийн оновчтой бодлого хэрэгжүүлнэ. 

  6. МСИ-ийн мөн чанарыг улам сайжруулж өөрсдийн бизнесд уялдуулан хөгжүүлнэ.

  7. Өөрсдийн компаний онцлогт тохирсон хог хаягдлын талаар шинэлэг, сайжруусан, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлнэ.